УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХОВД СУМЫН ИРГЭН Ж.АДАЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ

Хамаарах огноо: 2018-02-04 13:14

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХОВД СУМЫН ИРГЭН  Ж.АДАЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ

Ховд сумын дунд ус багийн иргэн Ж.Адай Улсын тэргүүний тариаланч боллоо. Сумынхаа 13 дахь Улсын аварга тариаланчаар тодорч байгаа тэрээр 10 гаруй га талбайд хүнсний ногоо, хадлан бэлтгэн авдаг байна. Хавар, зун, намрын цагт 6 хүнийг ажлын байраар ханган сум орон нутагтаа хөдөлмөр бүтээлийн үр шимээ түгээж байгаа түүний хөдөлмөрийг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж Улсын аварга тариалчаар өргөмжилж байгаа нь энэ юм.

Ж.Адайд баяр хүргэн аваргын шагнал, урамшууллыг гардуулан өгөхөөр УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймаг орон нутгийн газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн очиж баяр хүргэлээ. Ийнхүү тус сум энэ жил Улсын аварга тариаланч 1, аймгийн аварга тариаланч 1, аймгийн аварга малчин 3 хүн тодроод байна. 


Үүсгэсэн: 2018-12-25 13:12

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..