УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийнхоо боловсрол, соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ

Хамаарах огноо: 2018-12-06 00:34

УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийнхоо боловсрол, соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ

Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн О. Батнасан Ховд аймагт ажиллах үеэр  тойргийнхоо сумын сургуулиудад томоохон хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлүүлжээ.
Тухайлбал Жаргалант сумын 12 жилийн 6-р сургууль, Булган сумын "Минжит Булган" цогцолбор сургуульд тус бүр 112400 ам.долларын санхүүжилттэй "Ухаалаг боловсрол" төсөл хэрэгжүүлэх юм. “Ухаалаг боловсрол” төсөл нь мэдээлэл зүйн лингофон, робот сургалтын төв, онлайн шалгалтын танхим гэх мэт цогц тоног төхөөрөмжийн танхимын зориулалттай юм байна.
Түүнчлэн тойргийнхоо Мянгад, Эрдэнэбүрэн, Дуут, Ховд, Мөнххайрхан зэрэг найман сургуульд тус бүр 3000 ам.долларын төсөл олгохоор болсон байна. Энэхүү 3000 ам.долларын төсөлд Жаргалант сумын 3 дугаар сургууль “Надаар хийлгэвэл би чадна” төсөл, мөн Жаргалант сумын 6 дугаар сургууль” Сэтгэе, хэмжие, тооцоолое” төсөл, Мөнххайрхан сумын сургууль “Судлаач хүүхэд,судалгааны ажилтан”, Мянгад сум “Ирээдүйн эзэд”  гэх мэт төслүүд өөрсдөө бичиж УИХ-ын гишүүнд хандсанаар дэмжлэг авсан байна.
Тойргийнхоо 10 сургуулийн 1-5 ангийн сурагчдад зориулсан нийт 55.2 сая төгрөгийн өртөг бүхий 209 багц STEM сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх батламжийг тэрээр  олгосон байна.
Дээрх зургаан  сумын Соёлын төвд тус бүр 1 сая төгрөгийн өртөг бүхий ном худалдан авах олгож, эрхийн батламжийг аймгийн БСУГ-ын даргад хүлээлгэн өгсөн байна. 
А.Бямбасүрэн

Үүсгэсэн: 2018-12-06 00:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..