Ховд аймгийн Мөнххайрхан суманд 2017-2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтууд

Хамаарах огноо: 2018-12-06 00:11

Ховд аймгийн Мөнххайрхан суманд 2017-2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтууд

Мөнххайрхан сум

2017 онд Хөрөнгө оруулалт:

-       СТЕМ хэрэглэгдэхүүн – 6 сая төгрөгийн өртөг бүхий хэрэглэгдэхүүн сургуульд

-       “Судлаач хүүхэд-судалгааны ажилтан” төсөлд 3000 ам.долларын тэтгэлэг

-       Сумын соёлын төвд номын фонд сайжруулахад 1 сая төгрөг

-       Сумын 90 жилийн ойн ном – 1000 ш х 12,000 төг = 12 сая төгрөг

-       Соёлын төвийн 10 зурагт самбар – 2,5 сая төгрөг

2018 онд Хөрөнгө оруулалт:

-       Засаг даргын автомашин – ХЭГ-т хандсан байгаа

-       Багийн Засаг даргын унаа – 2018 оны төсөвт суусан

-       Сургууль – Гар угаагуур, ариун цэврийн байгууламж – БСШУССЯ-д хандсан байгаа

-       Цэцэрлэг – Гал тогооны тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом – БСШУССЯ-д хандсан байгаа.

-       Сургуулийн 70 жилийн ойн ном – 70%-ийг санхүүжүүлэх - гишүүнээс

-       Сургуулийн дээвэр, уурын зуух, халаалтын асуудлыг – уламжлах, хөөцөлдөх

-       Сургуулийн биеийн тамирын талбай – уламжлах, хөөцөлдөх

-       Сургуулийн хөдөлмөрийн анги танхим тохижуулах – уламжлах, хөөцөлдөх

Цаашдаа 2019 онд 600 суудалтай сургууль барих, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор

2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан:

1.    Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Тайванийн Монгол Төвдийн хорооноос санхүүжүүлэн хийсэн Оёдолчин мэргэжлийн ур чадвар олгох 3 сарын Тэтгэлэгт сургалтанд Ховд аймгийн сумдын нийт 20 иргэн хамрагдсан бөгөөд тус бүрт нь шинээр оёдлын машин олгосон. Мөнххайрхан сумаас Хашхүүгийн Баярцэцэг хамрагдсан.

2.    Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр

Нийт 18 ахмадын ирүүлсэн төсөлд 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба Мөнххайрхан сумаас төсөл огт ирүүлээгүй байна.

3.    Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

Ø    35-аас дээш насны, аж ахуй эрхлэх хүсэлтэй тойргийн нийт 35 иргэнд 71 сая төгрөгийн хүүгүй зээлийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба Мөнххайрхан сумаас Баяртын Бүрэн-Өлзийгийн “үндэсний үйлдвэрлэл” төсөлд 2 сая төгрөгийн дэмжлэг олгогдсон байна.

Ø    Нийтийг хамарсан ажил, арга хэмжээнд сумдын төслүүдийг шалгаруулан санхүүжүүлж, нийтдээ 70 иргэнийг түр ажлын байраар хангасан ба Мөнххайрхан сумын “сумын түүхт 90 жилийн ойн хүрээнд 40 км замыг засах, сумын тохижилт, нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэх, гоёлын цэцэг, зүлэг тарих, тор татах, хамгаалах ажил”-ыг 5,6 сая төгрөгөөр санхүүжүүлж, 20 иргэнийг ажлын түр байраар хангасан байна.

Ø    Бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээнд тойргийн хэмжээнд нийтдээ 35 иргэнийг хамруулан, 2,174,500 төгрөгийн санхүүжилт олгосон ба Мөнххайрхан сумын 10 иргэн бүхий бүлэгт 495,500 төгрөгийн санхүүжилт олгожээ.

4.    Жижиг зээлийн хөтөлбөр

Тойргийн хэмжээнд нийтдээ 25 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь бизнес эрхлэхээр арилжааны банкаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн сангаас нийтдээ 251 сая төгрөгийн жижиг зээлийг авсан бөгөөд ингэснээр  93 хүнээр ажлын байрыг нэмэгдүүлсэн ба Мөнххайрхан сумаас хүсэлт ирээгүй байна.

5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн (ХБИ)-ий ажлын байрыг дэмжих хөтөлбөр

Тойргийн хэмжээнд 19 ХБИ-ээс ирүүлсэн төсөлд нийтдээ 27.2 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба Мөнххайрхан сумын Надмидын Өлзийбаярын “Үндэсний хувцас” төсөлд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

6.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

Тойргийн хэмжээнд нийт 26 малчин өрхөд 4 үхэр, 439 хонь, 3267 ямаа худалдан авч, шилжүүлэн өгсөн ба Мөнххайрхан сумын 3 малчин өрхөд 12 сая төгрөгөөр 391 ямаа худалдан авч өгсөн байна. Үүнд:

-       Балдаагийн Баярлах – 114 ямаа 4 сая төгрөгөөр

-       Балданжавын Пүрэвбодь – 152 ямаа 4 сая төгрөгөөр

-       Сурахбаярын Энхжаргал – 125 ямаа 4 сая төгрөгөөр


Үүсгэсэн: 2018-12-06 00:11

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..