Ховд аймгийн Мянгад суманд 2017-2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалт

Хамаарах огноо: 2018-12-05 23:56

Ховд аймгийн Мянгад суманд 2017-2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалт

Мянгад сум

2017 онд Хөрөнгө оруулалт:

-       Түргэн тусламжийн машин – 30 сая

-       Мянгад сумын ЭМТ-ийн халаалтын тогоог сольсон

-       СТЕМ хэрэглэгдэхүүн – 5 сая төгрөгийн өртөг бүхий хэрэглэгдэхүүн сургуульд

-       “Ирээдүйн эзэд” төсөлд 3000 ам.долларын тэтгэлэг

-       Соёлын төвд номын фонд сайжруулахад 1 сая төгрөг

-       Сумын төвийн тохижилт, гэрэлтүүлэг

-       Баянбулаг баг, Үзүүрийн худагт – гүний худаг

2018 онд Хөрөнгө оруулалт:

-       Мянгад сум 50 ортой цэцэрлэгийн барилга шинээр – 1,4 тэрбум

-       Багийн Засаг даргын мотоцикл

2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан:

1.    Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Тайванийн Монгол Төвдийн хорооноос санхүүжүүлэн хийсэн Оёдолчин мэргэжлийн ур чадвар олгох 3 сарын Тэтгэлэгт сургалтанд Ховд аймгийн сумдын нийт 20 иргэн хамрагдсан бөгөөд тус бүрт нь шинээр оёдлын машин олгосон. Мянгад сумаас Нямдоржийн Нямтогтох хамрагдсан.

2.    Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр

Нийт 18 ахмадын ирүүлсэн төсөлд 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба Мянгад сумаас Д.Дулмаагийн “Мянгад гэр” төсөлд 1 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

3.    Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

Нийтийг хамарсан ажил, арга хэмжээнд сумдын төслүүдийг шалгаруулан санхүүжүүлж, нийтдээ 70 иргэнийг түр ажлын байраар хангасан ба Мянгад сумын “сумын төвийн ногоон байгууламж бий болгох, хадгалах, хамгаалах ажил” –ыг 1,7 сая төгрөгөөр санхүүжүүлж, нэлээдгүй иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

4.    Жижиг зээлийн хөтөлбөр

Тойргийн хэмжээнд нийтдээ 25 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь бизнес эрхлэхээр арилжааны банкаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн сангаас нийтдээ 251 сая төгрөгийн жижиг зээлийг авч, 93 хүнээр ажлын байрыг нэмэгдүүлсэн ба Мянгад сумаас төсөл ирүүлээгүй байна.

5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн (ХБИ)-ий ажлын байрыг дэмжих хөтөлбөр

Тойргийн хэмжээнд 19 ХБИ-ээс ирүүлсэн төсөлд нийтдээ 27.2 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба Мянгад сумаас төсөл ирүүлээгүй байна.

6.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

Тойргийн хэмжээнд нийт 26 малчин өрхөд 4 үхэр, 439 хонь, 3267 ямаа худалдан авч, шилжүүлэн өгсөн ба Мянгад сумын дараах 5 малчин өрхөд 21 сая төгрөгөөр 64 хонь, 669 ямаа худалдан авч өгсөн байна. Үүнд:

-       Баярхүүгийн Мэндбаяр – 145 ямаа 4 сая төгрөгөөр

-       Басангаагийн Төмөр-Очир – 145 ямаа 4 сая төгрөгөөр

-       Баттулгын Батзаяа – 34 хонь, 132 ямаа 5 сая төгрөгөөр

-       Баттогтохын Ихбаяр – 145 ямаа 4 сая төгрөгөөр

-       Гончигсумлаагийн Дамба – 30 хонь, 102 ямаа 4 сая төгрөгөөр


Үүсгэсэн: 2018-12-05 23:53

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..