ХОВД ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хамаарах огноо: 2019-05-01 13:54

ХОВД ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Тайваны соёлын яамны зөвлөх Баатар Хай, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын сайд Хуан Куо Рун нартай Ховд Хөгжил Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаатай танилцан, оюутан, багш нарын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож энэ талаар судалж хамтран ажиллахаар боллоо.

Мөн нийтийн аж ахуйн чиглэлийн сургалтын байртай танилцаж Тайванийн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас явуулсан “Оёдолчны ур чадвар олгох 3 сарын тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдаж байсан иргэдтэй уулзаж, сургалтанд хамрагдсаны дараа урлаж бүтээсэн бүтээгдэхүүнийг үзэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.


Үүсгэсэн: 2019-05-08 13:12

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..