О.Батнасан: Хилээр орж ирсэн хүнсний ногооны пестицидийн хэмжээг тодорхойлох төхөөрөмж Монголд байхгүй.

Хамаарах огноо: 2020-04-20 16:53

О.Батнасан: Хилээр орж ирсэн хүнсний ногооны пестицидийн хэмжээг тодорхойлох төхөөрөмж Монголд байхгүй.

Төсвийн байнгын хорооны хуралдаан (2020.04.21) Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгож, чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ-д өргөн барьсныг хэлэлцэж байна. Импортын татварыг нэмэгдүүлж, төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалснаар гучаад жилийн өмнөх шиг дотоодын хэрэгцээг чанартай хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэх юм.


Үүсгэсэн: 2020-04-28 16:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..