Эрдэнэбүрэн сумын ахмад настан, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

Хамаарах огноо: 2019-01-27 16:46

Эрдэнэбүрэн сумын ахмад настан, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

Эрдэнэбүрэн сумынхаа иргэд хөдөлмөрчидтэй уулзан ажлын тайлангаа тавьж, цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн хариуцсан ажил, салбартаа өөрсдийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж ирсэн нэр бүхий хүмүүсийг Алтан гадас одонгоор шагнаж урамшуулав. 
Эрдэнэбүрэнчүүдийн маань ажилч хичээнгүй хөдөлмөрч байдлын тод жишээ болсон сум орон нутгийн өнгө төрх жилээс жилд дэвжин дээшилж байгаа нь харагдаж байна. Сумын төв нэгдсэн халаалтанд холбогдсон, гудамж талбайн өнгө төрх эмх цэгцэнд орсон, Хүн эмнэлэг тав тухтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх ая тух, орчин нөхцлийг бий болгосон гээд ололт амжилт, хичээл зүтгэлийг сумын удирдлагууд гаргаж байгаа нь сайшаалтай. 
Энэ жилийн улсын төсөвт сумын Засаг даргын тамгын газрын байрны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өглөө. Түүнчлэн сумын эмнэлэгт 10ш орчин үеийн стандарт бүхий ор хүлээлгэн өгөхөөр болов.





Үүсгэсэн: 2019-01-31 16:45

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..