БОЭТ БОЛОН БУЛГАН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГҮҮДЭД ТАЙВАНЫ ТУСЛАМЖААР ОР ХАНДИВЛАЛАА

Хамаарах огноо: 2019-05-03 13:52

БОЭТ БОЛОН БУЛГАН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГҮҮДЭД ТАЙВАНЫ ТУСЛАМЖААР ОР ХАНДИВЛАЛАА

Хүн амын эрүүл мэндийн асуудлыг сахин хамгаалахад эмч нарын мэргэжлийн ур чадвараас гадна байгууллагын ая тухтай байдал, тохижилт үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангамж чухал нөлөө үзүүлдэг.

Ховд аймгийн эмнэлэгүүдийн хувьд орчин үеийн олон улсын стандарт шаардлагад нийцсэн олон үйлдэлт ор төдийлөн хангалттай биш байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн О.Батнасан санаачилга гарган эрэл хайгуул хийсний үндсэн дээр Тайваны тусламжаар нийт 120 ш орыг Ховд аймагт хүлээлгэн өглөө. Тухайлбал, Ховд аймгийн БОЭТ, Булган сумын нэгдсэн эмнэлэг, Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад сумуудын хүн эмнэлэгүүдэд Тайваны тусламжийн оруудыг 5 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд албан ёсоор хүлээлгэн өгөв.


Булган сумын нэгдсэн эмнэлэг нь шинэхэн байрандаа ороод удаагүй байсан бөгөөд орны асуудал хүндрэлтэй байсан учраас энэхүү орнууд нь эмнэлэгийн тохижилт үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж байгааг эмнэлэгийн эмч, ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн зүгээс сайшаалтай байгаагаа онцолж байв. 


Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Тайваны эдийн засаг улс төрийн асуудал эрхэлсэн сайд Хуан Куо Рун, Тайваны соёлын яамны зөвлөх Баатархай нар нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлэгийн удирдлагуудын зүгээс дээрх хандивлагчдад хандан талархлаа илэрхийлээд дараах гурван асуудалд дахин дэмжлэг үзүүлж өгөхийг хүслээ. Үүнд. Цусны шинжилгээ буюу биохимийн шинжилгээний аппарат, Мэс заслийн гэрэл, Гэмтлийн тоног төхөөрөмжийн зураг угаах аппарат зэрэг зүйлсийг авахад дэмжлэг хүссэн бөгөөд эдгээрээс Мэс заслийн гэрлийг шийдэх боломжтойгоо Тайваны төлөөлөгчид мэдэгдсэн байна. Тэгэхээр Булган сумын нэгдсэн эмнэлэг нь мэс заслийн гэрэлтэй болсноор зарим хагалгааг сумандаа хийж үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай юм. 




Үүсгэсэн: 2019-05-08 11:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..