МАЛ ЭМНЭЛЭГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨВ

Хамаарах огноо: 2019-03-20 12:44

МАЛ ЭМНЭЛЭГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨВ

Ховд аймгийн Мал эмнэлэгийн салбарын малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт зөвлөгөөн 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах тасаг, үйлчилгээний нэгжүүдийн эрх зүйн болон шинээр мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн мэдлэг олгох” сэдвийн хүрээнд явагдсан юм. Уг сургалт, зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, Үйлчилгээний 53 нэгжийн эмч нар, 17 сумын Тасгийн дарга, тархвар зүйчид гээд 100 гаруй хүн хамрагдсан төдийгүй сум бүрт тасаг нэгж байгуулагдснаас хойш ийнхүү анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй зөвлөлдөж байгаа нь энэ юм.

Түүнчлэн энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн О.Батнасан оролцож мал эмнэлэгийн салбарт төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж, Малын өвчлөлгүй аймаг болох зорилтод хүрэхэд Мал эмнэлэгийн салбарын мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэл чухал үүрэгтэй болохыг онцоллоо. Тухайлбал, малын өвчлөлгүй бүс нутаг болсноор мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдал бүрэн хангагдахаас гадна гадаад зах зээлд мал махны экспорт нэмэгдэх түүнийг дагаад хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт бий болох зэрэг томоохон зорилт тавигдаж байгааг уламжиллаа. Мөн тэрээр “Малын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл дээр голлон ажилласан хүний хувьд уг салбарын хөгжил дэвшил, аливаа тулгамдсан асуудал бэрхшээлүүдыг олж харах, түүнийг шийдвэрлэх, засч сайжруулахад салбарын мэргэжилтнүүд та бүхний хувь нэмэр, санал бүтээл чухал байх болно. Тиймээс та бүхний дуу хоолойг сонсож, хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаа шүү” гэдгийг онцлон хэллээ. 

Эх сурвалж: khovdtimes.mn


Үүсгэсэн: 2019-03-25 12:41

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..