МЯНГАД СУМЫН УЛСЫН АВАРГА МАЛЧИН ЦЭВЭГМИДИЙН БЯМБАДОРЖИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хамаарах огноо: 2018-02-03 13:04

МЯНГАД СУМЫН  УЛСЫН АВАРГА МАЛЧИН ЦЭВЭГМИДИЙН БЯМБАДОРЖИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

·            Мянгад сум нь сүүлийн 30 гаруй жил аймагтаа малын тоогоор эхний тавд орж ирсэн бөгөөд 34 жилийн дараа Улсын аварга малчинтай болж байгаа юм. Тус сумын улсын аварга малчин Цэвэгмидийн Бямбадорж 1700 гаруй малтай, 3 туслах малчинтай.  20 гаруй жил мал маллаж байгаа дунд үеийн төлөөлөл болсон  хашир туршлагатай малчин юм.

    
     УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог,, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, НДХ-ийн дарга Батчулуун, ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Ганболд, Мянгад сумын Засаг дарга, Иргэдийн хурлын хамт олны төлөөлөл болон бусад албаны төлөөлөл очиж халуун баяр хүргэн шагнал урамшууллыг нь гардуулан өглөө. 


Үүсгэсэн: 2018-12-25 13:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..